Өнөөдрийн зурхай
Ubfocus

Монгол улс БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ 61 хувиар өсчээ

Sarantsetseg
Author
May 25, 2026
1 min read
95 views
Монгол улс БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ 61 хувиар өсчээ

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын статистикаар 2026 оны дөрөвдүгээр сард Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн байна.

Ингэснээр Монгол Улс дэлхийн нүүрсний экспортын тэргүүлэгч орон болох Индонезыг сарын нийлүүлэлтээр ардаа орхиж, БНХАУ-ын хамгийн том нүүрс нийлүүлэгч орон болжээ.

Тодруулбал, өнгөрсөн сард Монгол Улс урд хөршид 11.33 сая тонн нүүрс экспортолсон бол Индонез улс 11.12 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

Мөн оны эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч орнуудын дундаас зөвхөн Монголын экспорт өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин:

  • Индонезийн экспорт 8 хувиар

  • ОХУ-ын экспорт 17 хувиар

  • Австралийн экспорт 10 хувиар тус тус буурсан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Ойрх Дорнодын дайны улмаас эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтэд доголдол үүсэж, Хятадын нүүрсний хэрэгцээ огцом өссөн нь Монголын коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний эрэлтийг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлжээ.

Related Stories