Өнөөдрийн зурхай
Ubfocus

Монголын хүнсний үйлдвэрлэгчдэд Евразийн зах зээлд гарах шинэ боломж нээгдлээ

Sarantsetseg
Author
June 3, 2026
1 min read
1,186 views
Монголын хүнсний үйлдвэрлэгчдэд Евразийн зах зээлд гарах шинэ боломж нээгдлээ

ХХААХҮЯ-наас өнөөдөр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хүнсний салбарын аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийв. 

  Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд дотоодын хүнсний үйлдвэрүүдэд үүсэж буй экспортын шинэ боломж, тарифын хөнгөлөлт, худалдааг хөнгөвчлөх нөхцөлийг танилцуулах зорилготой энэхүү уулзалтыг Эдийн засгийн хөгжлийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар болон мэргэжлийн холбоод хамтран зохион байгууллаа.

  Уулзалтад мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, сүү боловсруулах үйлдвэрүүд, исгэлтийн үйлдвэрлэлийн болон бусад салбарын аж ахуйн нэгжүүд оролцов. 

  Энэ үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, ЭЗХЯ-ны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын зөвлөх Э.Бүжинлхам,  СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг, МЭЕГ-ын Хяналт, баталгаажуулалтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Чулуунчимэг нар ЕАЭЗХ-ны зах зээлд экспорт хийхэд заавал мөрдөх сүү, сүүн бүтээгдэхүүний (ТР ТС 033/2013), мах, махан бүтээгдэхүүний (ТР ТС 034/2013) техникийн зохицуулалт, мал эмнэлэг, хорио цээр, шошгололт, баталгаажуулалтын шаардлагын талаар нэгдсэн ойлголт өгч, экспортын бүтээгдэхүүний сав баглаа боодол, тохирлын мэдэгдэл зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн санал, тулгарч буй бэрхшээлийг сонсож, санал солилцов.

Related Stories

Монголын хүнсний үйлдвэрлэгчдэд Евразийн зах зээлд гарах шинэ боломж нээгдлээ | Ubfocus