Өнөөдрийн зурхай
Ubfocus

Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийг зарлалаа, “Оюутолгой” компани жагсаалтыг тэргүүлэв

Sarantsetseg
Author
June 15, 2026
1 min read
65 views
Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийг зарлалаа, “Оюутолгой” компани жагсаалтыг тэргүүлэв

Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр албан ёсоор зарлаж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Б.Лхагажав нар гардуулсан байна.

ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын албан ёсны мэдээлэл, тайланд үндэслэдэг уламжлалтай. Компаниудыг борлуулалтын орлого, цэвэр ашиг, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ зэрэг гол үзүүлэлтээр нь эрэмбэлж шилдэг 100 аж ахуйн нэгжийг тодруулжээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээлснээр 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн нийт борлуулалтын орлого 65.7 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувьтай тэнцэж байна. Энэ нь эдгээр компаниуд улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого бүрдүүлэлт, ажлын байр бий болгоход ямар их хувь нэмэр оруулж байгааг харуулсан үзүүлэлт болжээ.

Энэ жилийн жагсаалтыг уул уурхайн салбарын тэргүүлэгч Оюутолгой компани тэргүүлсэн байна.

Related Stories