Америкийн сансрын технологийн SpaceX компани сар болон Ангараг гаргийг чиглэсэн хөтөлбөрүүдээ эрчимжүүлж, шинэ үеийн туршилтуудад бэлтгэж эхэллээ.
Тус компанийн үүсгэн байгуулагч Elon Musk ойрын жилүүдэд хүн төрөлхтнийг олон гарагт амьдрах иргэншил болгох зорилтоо дахин онцолж, “Starship” хөлгийн хөгжүүлэлтэд гол анхаарлаа хандуулж байна.
“Starship” нь дэлхийн хамгийн хүчирхэг пуужинд тооцогдож байгаа бөгөөд сар, Ангараг болон алс холын сансрын аялалд ашиглахаар бүтээгдэж буй юм. SpaceX ойрын хугацаанд дахин хэд хэдэн туршилтын нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд НАСА-гийн сарны хөтөлбөрт ч энэхүү хөлөг чухал үүрэгтэй оролцох аж.
Мөн NASA-гийн “Artemis” хөтөлбөрийн хүрээнд хүн төрөлхтнийг дахин саран дээр буулгах төлөвлөгөөнд SpaceX-ийн технологи ашиглагдана. Цаашлаад Ангараг гаригт хүн хүргэх туршилтыг 2030-аад оны эхээр хийх зорилт хэвээр байгааг Илон Маск мэдэгджээ.
Сүүлийн саруудад SpaceX компани пуужинг агаарт барьж буцаан газардуулах, дахин ашиглах технологио улам сайжруулж байгаа нь дэлхийн сансрын салбарын анхаарлыг татаж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар хувийн хэвшлийн сансрын өрсөлдөөн эрчимжиж, АНУ, Хятад болон Европын орнуудын хооронд шинэ үеийн “сансрын өрсөлдөөн” эхэлж буйг энэ үйл явдал харуулж байна.





