New York City-ийн түгжрэлийг бууруулах шинэ шийдэл болж цахилгаан агаарын такси буюу eVTOL үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Шинэ тээврийн систем ашиглалтад орвол Манхэттенээс John F. Kennedy International Airport хүртэлх замыг ердөө долоон минутын дотор туулах боломжтой болох юм.
Шинэ төрлийн энэхүү цахилгаан агаарын такси нь дөрвөн зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хотын замын түгжрэлийг тойрон агаараар шууд зорчих боломж олгоно. Одоогоор энэ чиглэлд газрын тээврээр зорчиход хоёр цаг орчим зарцуулдаг гэж тооцоолжээ.
eVTOL буюу vertical takeoff and landing технологид суурилсан уг нисэх аппарат нь батарейгаар ажилладаг, нисдэг тэрэг шиг босоо хөөрч буудаг боловч онгоц шиг нисдэг онцлогтой.
Шинэ тээврийн хэрэгслийг Joby Aviation хөгжүүлж байгаа бөгөөд компани үүнийг уламжлалт нисдэг тэрэгнээс илүү хүртээмжтэй, чимээ багатай, тав тухтай хувилбар гэж тодорхойлж байна.
Урьдчилсан тооцоогоор Манхэттен–JFK чиглэлийн нэг удаагийн үйлчилгээний үнэ ойролцоогоор 200 ам.доллар байх бөгөөд энэ нь өндөр зэрэглэлийн Uber Black үйлчилгээний тарифтай ойролцоо түвшинд байх аж.
Төслийн хүрээнд одоо Blade компанийн нисдэг тэрэг үйлчилдэг чиглэлүүдэд eVTOL агаарын такси нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Ньюарк, Уэстчестер, Хэмптонс зэрэг чиглэл хамрагдаж магадгүй байна.
Гэхдээ үйлчилгээг эхлүүлэхийн өмнө Federal Aviation Administration-аас ашиглалтын зөвшөөрөл авах шаардлагатай. Албаныхны мэдээлснээр зөвшөөрөл ойрын хугацаанд шийдэгдэж магадгүй бөгөөд ингэснээр цахилгаан агаарын такси Нью-Йоркийн тээврийн системийн шинэ үеийг эхлүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.New York City-ийн түгжрэлийг бууруулах шинэ шийдэл болж цахилгаан агаарын такси буюу eVTOL үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Шинэ тээврийн систем ашиглалтад орвол Манхэттенээс John F. Kennedy International Airport хүртэлх замыг ердөө долоон минутын дотор туулах боломжтой болох юм.
Шинэ төрлийн энэхүү цахилгаан агаарын такси нь дөрвөн зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хотын замын түгжрэлийг тойрон агаараар шууд зорчих боломж олгоно. Одоогоор энэ чиглэлд газрын тээврээр зорчиход хоёр цаг орчим зарцуулдаг гэж тооцоолжээ.
eVTOL буюу vertical takeoff and landing технологид суурилсан уг нисэх аппарат нь батарейгаар ажилладаг, нисдэг тэрэг шиг босоо хөөрч буудаг боловч онгоц шиг нисдэг онцлогтой.
Шинэ тээврийн хэрэгслийг Joby Aviation хөгжүүлж байгаа бөгөөд компани үүнийг уламжлалт нисдэг тэрэгнээс илүү хүртээмжтэй, чимээ багатай, тав тухтай хувилбар гэж тодорхойлж байна.
Урьдчилсан тооцоогоор Манхэттен–JFK чиглэлийн нэг удаагийн үйлчилгээний үнэ ойролцоогоор 200 ам.доллар байх бөгөөд энэ нь өндөр зэрэглэлийн Uber Black үйлчилгээний тарифтай ойролцоо түвшинд байх аж.
Төслийн хүрээнд одоо Blade компанийн нисдэг тэрэг үйлчилдэг чиглэлүүдэд eVTOL агаарын такси нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Ньюарк, Уэстчестер, Хэмптонс зэрэг чиглэл хамрагдаж магадгүй байна.
Гэхдээ үйлчилгээг эхлүүлэхийн өмнө Federal Aviation Administration-аас ашиглалтын зөвшөөрөл авах шаардлагатай. Албаныхны мэдээлснээр зөвшөөрөл ойрын хугацаанд шийдэгдэж магадгүй бөгөөд ингэснээр цахилгаан агаарын такси Нью-Йоркийн тээврийн системийн шинэ үеийг эхлүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.





