Өнөөдрийн зурхай
Ubfocus

Саудын Арабаас Иранд хариу цохилт өгчээ

Sarantsetseg
Author
May 13, 2026
1 min read
287 views
Саудын Арабаас Иранд хариу цохилт өгчээ

Саудын Араб Ираны нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цохилт өгсөн талаар “Ройтерс” агентлаг барууны болон Ираны нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас эш татан мэдээллээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, цохилтуудыг гуравдугаар сарын сүүлчээр Саудын Арабын нутагт хийгдсэн халдлагын хариу арга хэмжээ болгон явуулсан бөгөөд энэ нь Саудын Араб Ираны эсрэг өөрийн нутаг дэвсгэрээс гадна шууд цэргийн ажиллагаа явуулсан анхны тохиолдол болж магадгүй аж.

Одоогоор цохилтын бай тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Саудын Арабын албаныхан энэ талаар шууд тайлбар өгөөгүй байна. Харин Ираны Гадаад хэргийн яам ч мэдээлэлд хариу өгөөгүй байгаа аж.

Мөн Арабын Нэгдсэн Эмирт Улс дөрөвдүгээр сарын эхээр Иран руу цохилт өгсөн байж болзошгүй талаар “Уолл Стрит Журнал” сонин мэдээлжээ. Тус сонины мэдээлснээр, байнуудын нэг нь Ираны Лаван арал дахь газрын тос боловсруулах байгууламж байсан аж.

“Уолл Стрит Журнал”-ын мэдээлснээр, дайн эхэлснээс хойш Иран улс АНЭУ руу нийт 2800 орчим дрон болон пуужин харвасан байна.

Ойрх Дорнод дахь нөхцөл байдал улам хурцдаж, бүс нутгийн томоохон тоглогчид шууд мөргөлдөөнд татагдаж эхэлж байгааг шинжээчид анхааруулж байна.

Related Stories