БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээ тодорхой ахицтай байгааг сайшаасан ч Тайванийн асуудалд хатуу байр сууриа дахин илэрхийллээ.
Бээжин хотноо болж буй өндөр түвшний уулзалтын үеэр Ши Жиньпин “Тайванийн асуудлыг буруу зохицуулбал мөргөлдөөн, зөрчилдөөнд хүрч болзошгүй” хэмээн анхааруулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлэв.
Талууд худалдааны тариф, технологийн өрсөлдөөн, эрчим хүч, газрын ховор элементийн нийлүүлэлт зэрэг стратегийн асуудлуудыг хэлэлцэж байгаа бөгөөд зарим чиглэлд ахиц гарч эхэлснийг ажиглагчид онцолж байна.
Харин Тайванийн асуудал АНУ–Хятадын харилцаан дахь хамгийн эмзэг сэдэв хэвээр байгаа бөгөөд энэхүү уулзалтын дараах мэдэгдлүүдийг дэлхийн зах зээл, олон улсын улс төрийн хүрээ анхааралтай ажиглаж байна.





