Өнөөдрийн зурхай
Ubfocus

ШУУРХАЙ: АИ-92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлш 150 төгрөгөөр хямдарлаа

Sarantsetseg
Author
July 15, 2026
1 min read
514 views
ШУУРХАЙ: АИ-92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлш 150 төгрөгөөр хямдарлаа

Эрдэс баялаг, уул уурхайн яамнаас шатахууны үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал, ОХУ-ын "Роснефть" болон бусад нийлүүлэгч компаниас ирүүлсэн долоодугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбоотойгоор 2026 оны долдугаар сарын 15-наас эхлэн АИ-92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

Харин дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэхээр болсон байна.

Эрдэс баялаг, уул уурхайн яамнаас мэдээлэхдээ, Монгол Улсын газрын тосны импортын 97 хувийг ОХУ-аас хангадаг бөгөөд олон улсын болон ОХУ-ын дотоодын нөхцөл байдалтай уялдуулан шатахууны хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг онцолжээ.

Related Stories