SpaceX компани түүхэн дэх хамгийн том IPO буюу анхдагч хувьцааны арилжаагаа хийхээр бэлтгэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Elon Musk-ийн үүсгэн байгуулсан тус компани IPO-оороо 75-80 тэрбум ам.долларын хөрөнгө татахаар төлөвлөж байгаа бөгөөд компанийн үнэлгээ 1.5-2 их наяд ам.долларт хүрч магадгүй гэж шинжээчид үзжээ.
Хэрэв энэ IPO амжилттай хэрэгжвэл Саудын Арамкогийн 2019 онд тогтоосон 25.6 тэрбум ам.долларын рекордыг хол давсан дэлхийн хамгийн том IPO болох юм. ()
Мэдээллээр SpaceX Nasdaq бирж дээр энэ оны зургаадугаар сард хувьцаагаа арилжаалж эхлэх төлөвтэй байгаа аж.
IPO-ийн баримт бичигт дурдсанаар SpaceX нь зөвхөн сансрын пуужин, хиймэл дагуулын бизнесээс гадна Starlink, хиймэл оюун ухааны xAI зэрэг төслүүдээ нэгтгэн өргөжүүлж байгаа бөгөөд ирээдүйн орлогоо AI болон сансрын дэд бүтцэд төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Гэсэн ч шинжээчид өндөр үнэлгээ, асар их хөрөнгө оруулалтын зардал, алдагдалтай ажиллаж буй AI төслүүд нь эрсдэл дагуулж байгааг анхааруулж байна.





