Владимор Путин энэ сарын 19-20-нд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр болсон талаар Кремль албан ёсоор мэдэгдлээ. Айлчлалын үеэр тэрбээр Ши Жинпинтэй уулзаж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон олон улсын бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэхүү айлчлал нь Орос, Хятадын Найрсаг хөршийн харилцаа, нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой юм. Энэ хүрээнд талууд хамтарсан мэдэгдэл гаргаж, хэд хэдэн шинэ гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсон байна.
Мөн Путиний айлчлал нь Доналд Трамп Бээжинд айлчилсны дараахан болж буй нь олон улсын анхаарлыг татаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар БНХАУ богино хугацаанд дэлхийн хоёр том гүрний удирдагчдыг хүлээн авч буй нь тус улсын дипломат нөлөө өсөн нэмэгдэж буйг харуулж байна.





