Өнөөдрийн зурхай
Ubfocus

Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хууль эцэслэн батлагдлаа

Sarantsetseg
Author
June 18, 2026
1 min read
77 views
Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хууль эцэслэн батлагдлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Шинэ зохицуулалтаар НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх жилийн борлуулалтын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Мөн иргэд өмчилж байсан орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд хоёр хувийн татвараас чөлөөлөгдөхөөр болсон байна.

Түүнчлэн жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх бүх бизнес нэг хувийн татвар төлөхөөр болжээ. Засгийн газрын тооцоолсноор энэхүү өөрчлөлтийн үр дүнд 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн татварын ачаалал буурах аж.

Related Stories