Өнөөдрийн зурхай
Ubfocus

Жижиг бизнес эрхлэгчдэд НДШ-д дараах хөнгөлөлт үзүүлнэ

2026 оны долоодугаар сарын хоёронд НДШ-ийн хуулинд дараах өөрчлөлтийг нэмж тусгасан
Sarantsetseg
Author
July 27, 2026
1 min read
565 views
Жижиг бизнес эрхлэгчдэд НДШ-д дараах хөнгөлөлт үзүүлнэ

Хуулийн хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, таваас илүүгүй ажилтантай ажил олгогчдод тодорхой хугацаанд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Тодруулбал:

  • 5 ажилтантай бол 3 ажилтны,

  • 4 ажилтантай бол 2 ажилтны,

  • 2-3 ажилтантай бол 1 ажилтны ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар хүртэл чөлөөлнө.

  • Харин хөгжлийн бэрхшээлтэй ажилтны хувьд энэ хугацаа 60 сар хүртэл байна.

Энэхүү хөнгөлөлтөд даатгуулагч нэг удаа хамрагдах боломжтой бөгөөд ажил олгогч хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргах шаардлагатай юм.

Шинэчлэлийн үр дүнд Монгол Улс тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд үе шаттай шилжиж, иргэдийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, хуримтлалын тогтолцоог хөгжүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, сангийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн шинэ орчин бүрдэж байна.

Related Stories

Жижиг бизнес эрхлэгчдэд НДШ-д дараах хөнгөлөлт үзүүлнэ | Ubfocus