Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос зохион байгуулдаг 3x3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 2-нд Варшав хотод эхэлнэ. Долоо хоног үргэлжлэх тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөх бөгөөд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хоёулаа “В” хэсэгт багтжээ.
Монголын багуудын тоглолт Улаанбаатарын цагаар шөнө явагдах бөгөөд тэмцээнийг “Премьер Спортс Нэтворк” телевиз шууд дамжуулах юм.
Эрэгтэй багийн тоглолтын хуваарь
Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар багтжээ.
Зургаадугаар сарын 2
23:55 — Чех vs МонголЗургаадугаар сарын 3
01:45 — Монгол vs ПольшЗургаадугаар сарын 5
01:20 — Монгол vs АНУ
03:10 — Латви vs Монгол
Эмэгтэй багийн тоглолтын хуваарь
Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, О.Хулан, Э.Нарангоо, Б.Болор-Эрдэнэ нар тоглоно.
Зургаадугаар сарын 3
00:30 — Монгол vs Австрали
02:20 — Монгол vs ИспаниЗургаадугаар сарын 5
00:30 — АНУ vs Монгол
02:45 — Унгар vs Монгол
Монголын эмэгтэй багийн гол тоглогч О.Хулан-ыг олон улсын 3x3 сагсан бөмбөгийн сайт дэлхийн аваргын онцлох таван тоглогчийн нэгээр нэрлээд байгаа юм.





