BLACKPINK-ийн дебют хийсний 10 жилийн ой (2026 оны наймдугаар сарын 8)-г тохиолдуулан зохион байгуулах фен уулзалтын талаар гарсан мэдээлэл олон улсын BLINK фенүүдийн дунд хүчтэй шүүмжлэл дагууллаа.
Анх YG Entertainment-аас гаргасан мэдээлэлд дөрвөн гишүүн бүгд оролцох эсэх нь тодорхойгүй, мөн ердөө 40 фен урих талаар дурдсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлжээ. Фенүүдийн зүгээс "10 жилийн ойг ингэж даруухан тэмдэглэж болохгүй", "бүх гишүүн оролцох ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Үүний дараа Солонгосын Dispatch хэвлэл YG Entertainment ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сүүлийн мөчид яаравчлан хийсэн бөгөөд дөрвөн гишүүний хуваарийг нэгтгэхэд хүндрэл гарсан талаар мэдээлжээ. Уг мэдээлэлд хоёр гишүүн эхэндээ оролцох эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд эцэст нь бүх гишүүн хуваариа өөрчилж оролцохоор болсон гэж дурдсан байна.
Мөн Лиса, Розэ нар арга хэмжээнд ирэхгүй гэх баталгаагүй цуурхал цахим сүлжээгээр тархаж, зарим фенүүд тэднийг шүүмжилсэн бол THEBLACKLABEL болон YG-ийн тал цуурхлыг үгүйсгэж, дөрвөн гишүүн бүгд оролцоно гэдгийг албан ёсоор баталгаажуулжээ.
Эцэст нь YG Entertainment наймдугаар сарын 8-нд Сөүл хотод болох "Meet & Greet" арга хэмжээнд Жисү, Женни, Розэ, Лиса дөрвүүлээ оролцож, фенүүдтэйгээ 10 жилийн ойгоо хамт тэмдэглэхээр болсон талаар мэдэгдсэн байна.





