Өнөөдрийн зурхай
Ubfocus

Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Sarantsetseg
Author
May 19, 2026
1 min read
123 views
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Богд хааны ордон музей үзэгч олондоо зориулан түүх, соёлын өвийг сурталчлах, боловсролын олон талт үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Хаан ордны хавар-2026” тусгай хөтөлбөрийн нээлттэй өдрүүдийг зарлалаа.

Тус арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзэсгэлэн, урлагийн тоглолт, боловсролын хөтөлбөр зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Хөтөлбөрийн хүрээнд “Энэрэхүйн хүч” үзэсгэлэн тавдугаар сарын 18-28-ны хооронд дэлгэгдэх бол нээлтийн өдөр “Веган хоолны өдөрлөг”, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа болох ажээ.

Мөн энэ хугацаанд музейн танин мэдэхүйн чиглэлийн боловсролын хөтөлбөрүүд хэрэгжиж, үзэгчид түүх, соёлын өвтэй илүү ойроос танилцах боломжтой юм байна.

Нээлттэй өдрүүдийн хүрээнд тасалбарын тусгай хөнгөлөлт үйлчлэх бөгөөд өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд болон 0-16 насны хүүхдүүд музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой. Харин насанд хүрэгчид болон оюутнууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх ажээ.

Related Stories

Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ | Ubfocus