Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Улаанбаатар хотод зохион байгуулахад оролцох сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа.
Сонгогдсон идэвхтэн энэ оны наймдугаар сард болох СОР17-г зохион байгуулахад оролцож, хурлын мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэхийг БОУАӨЯ мэдээлэв.
Өргөдлийг энэ оны тавдугаар сарын 8-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авах ажээ. Сайн дурын идэвхтэн нь 16 ба түүнээс дээш настай, англи хэлний зохих мэдлэгтэй, НҮБ-ын албан ёсны хэл (Англи, Франц, Испани, Араб, Орос, Хятад)-ний аль нэгийг мэддэг, багаар ажиллах чадвартай, хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага тавьжээ. Сайн дурын идэвхтнүүдэд COP17, НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр (UNV), Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр баталгаажсан батламж олгох ажээ.
Бүртгүүлэх холбоос: https://unccdcop17.org/volunteer





