Өнөөдрийн зурхай
Ubfocus

COP17: Сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа

Sarantsetseg
Author
May 11, 2026
1 min read
304 views
COP17: Сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа.

Сонгогдсон идэвхтэн 2026 оны 8 дугаар сард зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцож, хурлын зохион байгуулалт, мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 8-наас 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлэх холбоос: https://unccdcop17.org/volunteer

Тавигдах үндсэн шаардлага:

  • Нас: 16 ба түүнээс дээш

  • Англи хэл: Зохих мэдлэгтэй байх

  • НҮБ-ын хэл: НҮБ-ын албан ёсны хэл (Англи, Франц, Испани, Араб, Орос, Хятад)

  • Багаар ажиллах чадвартай

  • Хүсэл эрмэлзэлтэй байх

Сайн дурын идэвхтэнд олгох боломжууд:

  • Сургалт, чиглүүлэг

  • Үйл ажиллагаанд оролцох

  • Тээвэр, хоолны зохион байгуулалтыг хариуцна.

  • COP17, НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр (UNV), Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр баталгаажсан батламж олгоно.

Related Stories

COP17: Сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа | Ubfocus