Өнөөдрийн зурхай
Ubfocus

Дидди 478 мянган ам.долларын хуулийн зардал төлөхөөр болжээ

Sarantsetseg
Author
October 10, 2026
1 min read
387 views
Дидди 478 мянган ам.долларын хуулийн зардал төлөхөөр болжээ

Америкийн реппер Шон “Дидди” Комбс NBCUniversal медиа компанийн эсрэг гаргасан гүтгэлгийн нэхэмжлэлдээ ялагдсаны дараа тус компанийн хуулийн зардалд 477,700.50 ам.доллар төлөхөөр болжээ.

TMZ болон бусад хэвлэл аравдугаар сарын 6–9-нд мэдээлснээр, Нью-Йоркийн шүүх Диддиг NBCUniversal, Peacock болон баримтат киноны продакшн Ample компанийн хуульчдын зардлыг төлөх шийдвэр гаргасан байна.

Дидди 2025 онд гарсан “Diddy: The Making of a Bad Boy” баримтат кинонд өөрийнх нь нэр хүндэд халдсан, худал мэдээлэл оруулсан гэж үзэн 100 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байжээ. Гэвч шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны дараа NBCUniversal тал өмгөөллийн зардалдаа 990,292 ам.доллар гаргуулан авах хүсэлт гаргасан байна.

Шүүх уг хүсэлтийг бүхэлд нь хангалгүй, зарим зардлыг хэт өндөр гэж үзэн бууруулж, эцэст нь 477,700.50 ам.доллар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Диддигийн төлөөлөгч шүүхийн шийдвэрээр анх нэхэмжилсэн хуулийн зардлыг талаас илүү хувиар бууруулсныг онцолсон байна.

Related Stories