Монгол Улсын Их Хурлын 2026 оны аравдугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь тамхины хэрэглээг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
Электрон тамхи, халаадаг тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг боловсронгуй болгох;
Залуучуудын тамхины хэрэглээг өдөөж буй амт, үнэр зэрэгт хязгаарлалт тогтоох;
Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх;
Хяналт, хариуцлагыг чангатгах;
Тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх.
Эрүүл мэндийн яамнаас хуулийн хэрэгжилтийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдээлжээ.
Тамхины хэрэглээг бууруулах нь хувь хүний сонголтоос гадна нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.





