Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа.
Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцсэн төгсөгчид мэргэжлийн чиглэлийн дагуу үндсэн шалгалтуудаа өгөх бөгөөд 12 дугаар ангийн сурагчид энэ оны зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд ЭЕШ-даа хамрагдах юм.
Тодруулбал, зургаадугаар сарын 25-ны өдөр Түүх болон Англи хэлний шалгалтаар элсэлтийн шалгалт эхэлнэ.
Харин 26-ны өдөр:
10:00-11:40 цагт Хими
13:00-14:20 цагт Газар зүй
16:30-17:50 цагт Нийгэм судлалын шалгалт тус тус явагдана.
Мөн 27-ны өдөр:
10:00-11:20 цагт Биологи
14:00-15:30 цагт Математикийн шалгалт авахаар төлөвлөжээ.
Шалгалтын сүүлийн өдөр буюу 28-нд:
10:00-11:40 цагт Физик
13:00-14:20 цагт Орос хэл
16:00-17:20 цагт Монгол хэлний шалгалтыг авч, энэ удаагийн ЭЕШ өндөрлөх юм байна.
Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад цаг баримтлахыг онцгойлон анхаарууллаа. Тодруулбал, шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх бөгөөд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө анги танхимдаа орж, суудлаа эзэлсэн байх шаардлагатай аж.
Мөн заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг албаныхан сануулжээ.





