Өнөөдрийн зурхай
Ubfocus

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХОЛБООТОЙ 71 ЗӨРЧИЛД 109.8 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНООЖЭЭ

Sarantsetseg
Author
September 17, 2026
1 min read
267 views
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХОЛБООТОЙ 71 ЗӨРЧИЛД 109.8 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНООЖЭЭ

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой 30 гаруй төрлийн хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуульд тусгасан байдаг. 2026 оны есдүгээр сарын 15-ны байдлаар эдгээртэй холбоотой 71 зөрчил бүртгэгдэж, прокурорын хяналтад шалгагджээ.

Үүний 39 нь нийслэлд, 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих”, мөн 6.4 дүгээр зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” зөрчлийн хүрээнд шалгалт явуулжээ.

Монгол Улсад шинээр бүртгэгдсэн эм, бэлдмэлийн тоо 2023 онд 143, 2024 онд 137, 2025 онд 177 байсан бол эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 2023 онд 107, 2024 онд 178, 2025 онд 222 болжээ.

Харин 2026 онд зөрчил үйлдсэн 71 иргэн, хуулийн этгээдэд нийт 109.8 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас одоогоор 57.9 сая төгрөгийг нь төлүүлсэн байна.

Зөрчилд эм зүйч, жор баригч, эмчээс гадна эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээд ч холбогдож байгаа аж. Үүний нэг шалтгаан нь салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой гэж үзжээ.

Related Stories