Өнөөдрийн зурхай
Ubfocus

"Хүн аалз: Шинэ өдөр" кино нээлтийн амралтын өдрөөрөө 355 сая ам.долларын орлого олжээ

Sarantsetseg
Author
August 4, 2026
1 min read
229 views
"Хүн аалз: Шинэ өдөр" кино нээлтийн амралтын өдрөөрөө 355 сая ам.долларын орлого олжээ

Spider-Man: Brand New Day буюу "Хүн аалз: Шинэ өдөр" кино нээлтийн амралтын өдрөөрөө АНУ, Канадын зах зээлд 355 сая ам.долларын орлого олж, кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр нээлтийн орлоготой бүтээлүүдийн нэг боллоо.

Анхны тооцоогоор кино 355 сая ам.долларын орлого олсон гэж мэдээлэгдсэн ч эцсийн дүнгээр 360 сая ам.долларт хүрч, өмнө нь Avengers: Endgame-ийн эзэмшиж байсан 357 сая ам.долларын дээд амжилтыг шинэчилжээ.

Дэлхий даяарх зах зээлээс тус кино нээлтийн эхний амралтын өдрөөрөө нийт 932 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн бөгөөд үүнээс 572 сая ам.доллар нь олон улсын зах зээлээс бүрдсэн байна. Ингэснээр Холливудын түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр дэлхийн нээлтийн орлоготой кино болжээ.

Киноны гол дүрд Tom Holland дахин Питер Паркер/Хүн аалз-ын дүрийг бүтээсэн бол Zendaya, Jacob Batalon, Jon Bernthal болон Mark Ruffalo нар хамтран тогложээ. Киног найруулагч Destin Daniel Cretton найруулсан байна.

Шүүмжлэгчдийн үнэлгээгээр "Хүн аалз: Шинэ өдөр" нь супер баатрын киноны төрөлд шинэ эрч хүч авчирсан бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа бөгөөд энэхүү амжилт нь сүүлийн жилүүдэд саарсан супер баатрын киноны зах зээл дахин сэргэж буйн дохио хэмээн кино шинжээчид үзэж байна.

Related Stories

"Хүн аалз: Шинэ өдөр" кино нээлтийн амралтын өдрөөрөө 355 сая ам.долларын орлого олжээ | Ubfocus