Өнөөдрийн зурхай
Ubfocus

"Их дуулга" тэмцээнд оролцох манай улсын жүдочдын нэр тодорчээ

Sarantsetseg
Author
June 8, 2026
1 min read
469 views
"Их дуулга" тэмцээнд оролцох манай улсын жүдочдын нэр тодорчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг “Их дуулга” цувралын энэ удаагийн тэмцээнд ОХУ, Франц, Япон, БНСУ тэргүүтэй дэлхийн 62 орны 488 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Эх орондоо болох нэр хүндтэй тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд нийт 56 тамирчин хүч сорихоор бүртгүүлжээ.

Түүнчлэн олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү Парисын олимпын наадмаас хойш анх удаа дэвжээндээ эргэн гарч, Улаанбаатарын “Их дуулга”-д барилдахаар болсон нь үзэгч, хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж байна.Монголын багийн бүрэлдэхүүн

Эмэгтэй

  • 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган

  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг

  • 57 кг: Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам

  • 63 кг: Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин

  • 70 кг: У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр

  • -78 кг: О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ

  • +78 кг: А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул

Эрэгтэй

  • 60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд

  • 66 кг: Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк

  • 73 кг: А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа

  • 81 кг: Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр

  • 90 кг: Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан

  • -100 кг: О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл

  • +100 кг: Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд

Related Stories