BTS хамтлагийн гишүүн, дэлхийн од Jimin Парисын загварын долоо хоногийн үеэр зохион байгуулагдсан Dior брэндийн загварын шоунд албан ёсны элч төлөөлөгчийн хувиар оролцлоо.
Тэрбээр Парист болсон Dior-ийн эрэгтэй загварын 2027 оны хавар-зун коллекцийн шоунд хүрэлцэн ирж, өөрийн өвөрмөц хэв маяг, дэгжин төрхөөрөө олны анхаарлыг дахин татав. Жиминий шоуны үеэр өмссөн хувцас, шинэ дүр төрх нь сошиал орчинд богино хугацаанд шуугиан дэгдээж, дэлхийн ARMY фенүүдийн дунд халуун сэдэв болоод байна.
Жимин 2023 оноос хойш Dior брэндийн дэлхийн элч төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний Парисын загварын шоунд оролцсон мөчүүд олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татсаар иржээ.






