Өнөөдрийн зурхай
Ubfocus

Насанд хүрээгүй охидыг ажилд оруулах нэрээр хуурч, хүн худалдаалсан хэрэг шүүхэд шилжжээ

Sarantsetseg
Author
October 12, 2026
1 min read
360 views
Насанд хүрээгүй охидыг ажилд оруулах нэрээр хуурч, хүн худалдаалсан хэрэг шүүхэд шилжжээ

Х.А, Ч.Б, Б.З нар бүлэглэн насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг далимдуулж, ажилд оруулах нэрээр хуурч, хүн худалдаалсан хэрэгт холбогджээ.

Тодруулбал, тэд ар гэрийн хараа хяналт сул насанд хүрээгүй охидыг тээврийн хэрэгслээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүргэж, 2025 оны наймдугаар сард бусдад биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдсон байна.

Прокуророос уг хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хүн худалдаалах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Related Stories

Насанд хүрээгүй охидыг ажилд оруулах нэрээр хуурч, хүн худалдаалсан хэрэг шүүхэд шилжжээ | Ubfocus