Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол Ebarimt аппликэйшн болон Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2026 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, зургаадугаар сарын 16-ны өдрийн 12:59 цагаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн нийт 61,281,915 баримт хамрагдсан байна.
Тохирлын дүнгээр:
8 орон таарсан – 2 баримт
7 орон таарсан – 3 баримт
6 орон таарсан – 61 баримт
5 орон таарсан – 561 баримт
4 орон таарсан – 5,435 баримт
3 орон таарсан – 55,685 баримт
тус тус азтан болжээ.
Мөн шинэчилсэн журмын дагуу азтнуудад сугалааны үндсэн урамшууллын дүн дээр байршлын нэмэгдэл урамшууллыг нэмж олгох юм.
Та бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.





