Өнөөдрийн зурхай
Ubfocus

Оюу толгойн баяжмал тээвэрлэлтийг саатуулсан иргэдэд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгожээ

Sarantsetseg
Author
June 17, 2026
1 min read
91 views
Оюу толгойн баяжмал тээвэрлэлтийг саатуулсан иргэдэд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгожээ

“Эрс шинэчлэл хөдөлгөөн” цахим хуудсаараа дамжуулан Өмнөговь аймгийн Цагаан хад орчимд Оюу толгой компанийн зэсийн баяжмал тээвэрлэж буй автомашинуудын хөдөлгөөнийг зогсоож, зам хаасан талаар шууд дамжуулалт хийжээ.

Тус хөдөлгөөний зарим гишүүд Оюу толгойн баяжмалыг экспортод гаргахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулсан байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал асуудлыг хөндөж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Тодруулбал, тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, хууль бус байдлаар хориг тавьж байгаа этгээдүүдэд хуульд заасан хариуцлага тооцох чиглэл өгсөн байна.

Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалт, экспортын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулах аливаа үйлдлийг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх байр суурь баримталж байгааг албаныхан онцолжээ.

Одоогоор Цагаан хад орчимд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж байна.

Related Stories