08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
-Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 17-ныг хүртэл болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
-Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болно.
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
Хилийн чанадад:
“Долоогийн бүлэг”-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ныг хүртэл болно.
БНХАУ-ын Бээжин хотод 32 дахь удаагийн номын үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл болно.
АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкнаас Жоржтауны их сургуультай хамтран зохион байгуулдаг Хөгжлийн эдийн засгийн жил тутмын олон улсын чуулга уулзалт /ABCDE/ энэ сарын 17-ныг хүртэл болно.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
эх сурвалж: Монцамэ агентлаг





