Өнөөдрийн зурхай
Ubfocus

Туул голд нэг өдрийн дотор гурван хүн живж амиа алджээ

Sarantsetseg
Author
June 17, 2026
1 min read
177 views
Туул голд нэг өдрийн дотор гурван хүн живж амиа алджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн буюу зургаадугаар сарын 16-ны өдөр Туул голд осолдсон гурван иргэний амь насыг аврах ажиллагаа зохион байгуулсан талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голд хүн живсэн тухай дуудлага өчигдөр 14:44 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулан 22 настай эрэгтэйг нас барсан байдалтайгаар олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туул голд хоёр хүн живсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, аврагчид газар дээр нь ажиллажээ.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд 20 болон 51 настай хоёр иргэнийг нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

Ийнхүү нэг өдрийн дотор Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд гол, усны ойролцоо зорчихдоо аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг онцгойлон анхаарууллаа.

Related Stories