Өнөөдрийн зурхай
Ubfocus

ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИД ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД МОНГОЛ УЛСАД ҮҮСЭХ ЭРСДЭЛ “БАГА” ГЭЖ ҮНЭЛЭГДЛЭЭ

Sarantsetseg
Author
October 6, 2026
1 min read
343 views
ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖИД ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД МОНГОЛ УЛСАД ҮҮСЭХ ЭРСДЭЛ “БАГА” ГЭЖ ҮНЭЛЭГДЛЭЭ

ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, ЗӨСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ болон холбогдох байгууллагууд хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийжээ.

Үнэлгээгээр Монгол Улсад үүсэх эрсдэлийг “бага” гэж дүгнэсэн байна.

ОХУ-ын холбогдох байгууллагууд тухайн тохиолдлыг тарваган тахал болох нь батлагдаагүй, “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн оноштой байсан талаар албан ёсоор мэдээлжээ. Тарваган тахал нь Yersinia pestis нянгаар үүсдэг халдварт өвчин бөгөөд уушгины хэлбэр нь амьсгалын замын дуслаар дамжих боломжтой байдаг.

Эрсдэлийг бага гэж үнэлсэн хэдий ч урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын хилийн нэвтрэх цэгүүдийн тандалт, хяналтыг сайжруулах, шаардлагатай нөөц бэлэн байдлыг хангах, ОХУ болон олон улсын байгууллагуудаас мэдээлэл тогтмол авах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мөн нөхцөл байдлын цахим тандалтыг өдөр бүр хийж, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлыг цаашид холбогдох байгууллагуудтай хамтран хянаж, албан ёсны баталгаатай мэдээллийг тухай бүр хүргэхээ мэдэгдлээ.

Related Stories