Олон улсын шалгалтын оноог Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18:00 цагт дуусахыг Боловсролын үнэлгээний байгууллагаас анхаарууллаа.
Энэ жилийн тухайд SAT, IELTS, TOEFL зэрэг олон улсын шалгалтын оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлэн тооцуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа бөгөөд хугацаа дууссаны дараа нэмэлт хүсэлт авахгүй аж.
Иймд олон улсын шалгалтын оноогоо их, дээд сургуулийн элсэлтэд ашиглуулах иргэд хүсэлтээ хугацаанд нь баталгаажуулах шаардлагатайг албаныхан сануулж байна.
Мөн хүсэлт гаргагчид шалгалтын хүчинтэй оноо, баталгаажуулалтын мэдээллээ үнэн зөв бүрдүүлэхийг зөвлөжээ.





