Өнөөдрийн зурхай
Ubfocus

Орон сууцны дулааны төлбөрийг м²-аар бус тоолуурын заалтаар тооцох санал гаргав

Sarantsetseg
Author
October 16, 2026
1 min read
194 views
Орон сууцны дулааны төлбөрийг м²-аар бус тоолуурын заалтаар тооцох санал гаргав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр орон сууцны дулааны төлбөрийг байрны талбайн хэмжээгээр бус, дулааны тоолуурын заалтад үндэслэн тооцох асуудлыг хөнджээ.

УИХ-ын гишүүн О.Энхцэцэгийн хэлснээр, дулааны хэрэглээг тоолуураар хэмжиж, бодит хэрэглээнд нь тохируулан төлбөр тооцдог болсноор айл өрхүүд дулаанаа хэмнэх боломж нэмэгдэнэ.

Гэвч уг өөрчлөлт иргэдийн төлөх төлбөрт хэрхэн нөлөөлөх, эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг бууруулж чадах эсэх асуудал нээлттэй хэвээр байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд энэ талаар тодорхой хариулт өгч чадсангүй.

Дулааны төлбөрийг бодит хэрэглээнд үндэслэн тооцох нөхцөлд одоогийн тарифаар бүрдэж буй орлого болон дулаан үйлдвэрлэх, түгээх бодит зардлын зөрүүг хэрхэн зохицуулах нь чухал асуудал юм. Тус зөрүүг төрөөс татаас хэлбэрээр хариуцах шаардлага үүсэж болзошгүйг хэлэлцүүлгийн үеэр онцолсон байна.

Мөн эрчим хүчний үнийг бодит өртгөөс хоёр дахин бага түвшинд тогтоон тооцож байгаа талаар дурджээ.

Иймээс дулааны тоолуурын системд шилжихдээ тоолуур суурилуулах зардлыг хэн хариуцах, тарифыг хэрхэн тогтоох, төрөөс ямар хэмжээний татаас олгох, шинэ зохицуулалт айл өрхүүдийн төлбөрт хэрхэн нөлөөлөхийг тодорхой болгох шаардлагатай байна.

Related Stories

Орон сууцны дулааны төлбөрийг м²-аар бус тоолуурын заалтаар тооцох санал гаргав | Ubfocus