Өнөөдрийн зурхай
Ubfocus

П.Дидди шоронгоос 4 сарын өмнө суллагдана

Sarantsetseg
Author
June 18, 2026
1 min read
65 views
П.Дидди шоронгоос 4 сарын өмнө суллагдана

Америкийн хөгжмийн ертөнцийн нэрт продюсер, реппер Sean Combs буюу П.Диддигийн шоронгоос суллагдах хугацааг дахин наашлуулсан талаар АНУ-ын Холбооны шоронгийн товчоо мэдээлжээ.

Сүүлийн мэдээллээр тэрбээр 2028 оны хоёрдугаар сарын 23-нд суллагдахаар байгаа бөгөөд өмнө нь 2028 оны зургаадугаар сарын 4-нд суллагдах товтой байсан юм.

П.Дидди 2025 онд биеэ үнэлэлттэй холбоотой хоёр зүйл ангиар буруутгагдан 50 сарын хорих ял сонссон бөгөөд Нью Жерси муж дахь холбооны хорих ангид ялаа эдэлж байгаа аж. Илүү хүнд ялтай хүний наймаа болон зохион байгуулалттай гэмт хэргийн хэрэгт түүнийг цагаатгасан байна.

Түүний суллагдах хугацаа хэд хэдэн удаа өөрчлөгдсөн бөгөөд сүүлийн саруудад шат дараатайгаар богиноссоор өнөөгийн тов дээр иржээ. Зарим хэвлэлд мэдээлснээр тэрбээр мансууруулах бодисын хамаарлаас ангижруулах хөтөлбөрт хамрагдсан нь хугацааг багасгахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна.

Мөн П.Дидди өөрт нь оноосон ялыг эсэргүүцэн давж заалдах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэргийн эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.