Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ш.Энхийн-Од NBA-гийн Орландо Мэжиктэй гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч боллоо

Sarantsetseg
Author
October 5, 2026
1 min read
261 views
Ш.Энхийн-Од NBA-гийн Орландо Мэжиктэй гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч боллоо

Монголын сагсан бөмбөгчин Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) NBA-гийн Orlando Magic багтай гэрээ байгуулж, NBA-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч боллоо.

Түүний аав, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц энэ тухай баярт мэдээг цахим хуудсаараа хуваалцаж, “Энэ өдрийг мөн олон жил хүлээлээ. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна аа” хэмээн баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр мөн хүүгээ NBA-ийн багтай гэрээ байгуулсанд баяр хүргээд, цаашид G League-ийн багтаа орж өөрийн чадвараа харуулахыг ерөөсөн байна.

Ш.Энхийн-Од энэ зун Orlando Magic-ийн бүрэлдэхүүнд NBA Summer League-д оролцсон. Харин одоо байгуулсан Exhibit 10 гэрээ нь түүнийг багийн харьяа G League-ийн Osceola Magic багт тоглох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээгдэж, Ш.Энхийн-Од NBA-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан анхны Монгол тоглогч болж байна.

Related Stories