Өнөөдрийн зурхай
Ubfocus

U23 насны тамирчид ААШТ-ээс 5 медаль хүртлээ

Sarantsetseg
Author
May 27, 2026
1 min read
1,110 views
U23 насны тамирчид ААШТ-ээс 5 медаль хүртлээ

 Вьетнамын Да Нанг хотноо U23 насны ангиллын чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын тамирчид таван медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Лувсандагва, 70 кг-д Б.Анх-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа Вьетнамд мандуулав. Тэгвэл эмэгтэйчүүүдээс 65 кг-д Н.Нархажид, 72 кг-д Э.Одгэрэл нар мөнгө, 68 кг-д Б.Одзаяа хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээнд 30 орчим орны 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Энэтхэгийн бөхчүүд 20 жинд бүгдэд нь медалийн төлөө өрсөлдөж, 19 медаль авсан байна. Үүний 10 алт, таван мөнгө, дөрвөн хүрэл бөгөөд багийн дүнгээр түрүүлжээ.

Тэмцээн өнөөдрөөс U17 насны ангиллын ААШТ-ээр үргэлжилнэ.

Related Stories