Өнөөдрийн зурхай
Ubfocus

Улаанбаатар хотод үүлшинэ хур тунадас орохгүй +6...+8 хэмийн дулаан байна

Sarantsetseg
Author
October 13, 2026
1 min read
327 views
Улаанбаатар хотод үүлшинэ хур тунадас орохгүй +6...+8 хэмийн дулаан байна

10-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. 

Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. 

Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +6...+8 градус дулаан байна. 

Related Stories