Өнөөдрийн зурхай
Ubfocus

Улаанбаатарт үүлшинэ ялимгүй цас орно +4...+6 хэмийн дулаан

Sarantsetseg
Author
October 11, 2026
1 min read
175 views
Улаанбаатарт үүлшинэ ялимгүй цас орно +4...+6 хэмийн дулаан

10-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

 Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.0-1.2 мм нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +4...+6 градус дулаан байна.

Related Stories