Өнөөдрийн зурхай
Ubfocus

Умайн хүзүүний хорт хавдраар 5149 хүн хяналтад байна

Sarantsetseg
Author
October 6, 2026
1 min read
177 views
Умайн хүзүүний хорт хавдраар 5149 хүн хяналтад байна

Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2025 оны байдлаар улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын 5149 тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн нэг жилд 550 хүн шинээр оношлогджээ.

Мөн 100 мянган хүн амд 150 тохиолдол ногдож байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд уг өвчний улмаас 801 хүн нас барсан байна.

Умайн хүзүүний хорт хавдар нь хүний папиллома вирусийн халдвартай холбоотой бөгөөд вакцинжуулалт болон тогтмол эрт илрүүлгийн шинжилгээгээр урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм. Эрт үедээ оношлогдсон тохиолдолд бүрэн эмчлэгдэх боломжтой гэж ЭМЯ мэдээлдэг.

Монгол Улс 2026 онд HPV-ийн ДНХ шинжилгээг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, эрт илрүүлгийн тоног төхөөрөмж, оношлуурыг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж эхэлсэн байна.

Related Stories

Умайн хүзүүний хорт хавдраар 5149 хүн хяналтад байна | Ubfocus