Өнөөдрийн зурхай
Ubfocus

З.Мэндсайхан: Улсын төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, зардлыг эрэмбэлэн хэмнэнэ

Sarantsetseg
Author
August 5, 2026
1 min read
131 views
З.Мэндсайхан: Улсын төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, зардлыг эрэмбэлэн хэмнэнэ

Сангийн сайд З.Мэндсайхан 2026 оны эхний хагас жилийн улсын төсвийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулж, төсвийн алдагдал нэмэгдэж буйтай холбогдуулан Засгийн газар зардлын сахилга батыг чангатгаж, санхүүжилтийг эрэмбэлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсныг мэдэгдлээ.

Түүний мэдээлснээр, 2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлого 14.6 их наяд төгрөг, харин зарлага 16.7 их наяд төгрөг хүрсэн байна.

Урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд энэ нөхцөл байдал үргэлжилбэл оны эцэст цалин, тэтгэвэр болон төрөөс санхүүжүүлэх бусад зардлын санхүүжилтэд эрсдэл үүсэх магадлалтайг онцолжээ.

Иймээс Засгийн газраас төсвийн зардлыг эрэмбэлж, шаардлага багатай зардлыг танах, төсвийн сахилга бат, хэмнэлтийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд мэдээллээ.

Related Stories