Хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн эрэлт өндөр хэвээр байгаа нь Азийн технологийн хувьцаануудын өсөлтийг дэмжлээ.
Аравдугаар сарын 1-ний өглөө Японы Nikkei 225 индекс 2.4 хувиар өсөж, 68,355.81 нэгжид хүрсэн бол Өмнөд Солонгосын KOSPI 0.5 хувиар нэмэгдэж, 6,873.06 нэгж болсон байна. Мөн Хонконгийн Hang Seng 0.4, Шанхайн Composite индекс 0.3 хувиар өсжээ.
Өсөлтөд компьютерийн чип болон хиймэл оюун ухаантай холбоотой бүтээгдэхүүний эрэлт нөлөөлсөн байна. Тухайлбал, Японы Advantest, Tokyo Electron, SoftBank зэрэг технологийн компаниудын хувьцаа өсжээ.
АНУ-ын чип үйлдвэрлэгч Micron Technology-ийн өндөр ашиг, цаашдын орлогын өөдрөг төсөөлөл нь AI-д зориулсан санах ойн чипийн эрэлт хүчтэй байгааг харуулсан нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Reuters, AP Reuters





