Өнөөдрийн зурхай
Ubfocus

АНУ ЦЭРГИЙН БААЗАД 13 ХҮНИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙН ЦААЗЫН ЯЛЫГ ШУУД ДАМЖУУЛНА

Sarantsetseg
Author
October 9, 2026
1 min read
312 views
АНУ ЦЭРГИЙН БААЗАД 13 ХҮНИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙН ЦААЗЫН ЯЛЫГ ШУУД ДАМЖУУЛНА

АНУ-ын Пентагон 2009 онд Техас мужийн Форт-Хүүд цэргийн баазад халдлага үйлдэж, 13 хүний аминд хүрсэн Нидал Хасан-ы цаазаар авах ажиллагааг шууд дамжуулахаар болжээ.

Хасан нь тухайн үед АНУ-ын армийн сэтгэцийн эмчээр ажиллаж байсан бөгөөд халдлагын үеэр 13 хүнийг хөнөөж, 32 хүнийг шархдуулсан байна. Түүнийг 2013 онд цаазаар авах ялд оноосон бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп цаазын ялыг хэрэгжүүлэхийг зөвшөөрчээ.

Түүний цаазыг 2026 оны арванхоёрдугаар сарын 3-нд Форт-Хүүд цэргийн баазад буудан хороох аргаар гүйцэтгэхээр товлосон байна. Энэ нь АНУ-ын армийн хувьд 1961 оноос хойших анхны цаазаар авах ажиллагаа, харин буудан хороох аргаар хэрэгжүүлэх нь 1945 оноос хойших анхны тохиолдол болох аж.

АНУ-д цаазаар авах ажиллагааг олон нийтэд шууд дамжуулж байсан жишиг бараг 90 жилийн турш байгаагүй. Тиймээс Пентагоны энэхүү шийдвэр олон улсын анхаарлыг татаж, цаазаар авах ялыг олон нийтэд үзүүлэх нь зөв эсэх талаар маргаан дагуулж байна.

Related Stories

АНУ ЦЭРГИЙН БААЗАД 13 ХҮНИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙН ЦААЗЫН ЯЛЫГ ШУУД ДАМЖУУЛНА | Ubfocus