Esports World Cup (EWC) 2026 тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалтын шат наймдугаар сарын 7-нд албан ёсоор эхэлж, нийт 64 баг үндсэн шатны эрхийн төлөө өрсөлдөж байна. Тэдгээрийн дунд Монголын Senzu тэргүүтэй BC.Game баг багтаж байгаа юм.
BC.Game эхний тоглолтоо Украины BASEMENT BOYS (HLTV #81)-ийн эсрэг хийж, ширүүн өрсөлдөөний эцэст 2:1 харьцаатай ялалт байгууллаа. Энэхүү тоглолтод Монголын тоглогч Senzu 1.45 рейтинг үзүүлж, багаа манлайлсан байна.
Үүний дараа BC.Game мөн өдрийн 20:50 цагт ОХУ-ын 1WIN (HLTV #50)-тэй хасагдах шатнаас зайлсхийх чухал тоглолтоо хийж, 2:0-ийн харьцаатай итгэл төгс хожлоо.
Энэ цувралд BC.Game-ийн бүх тоглогч тогтвортой өндөр түвшний тоглолт үзүүлсэн бөгөөд Senzu дахин хамгийн шилдэг нь байж, 1.55 рейтинг, 32 kill – 16 death гэсэн гайхалтай статистик бүртгүүлжээ.
Түүний тоглолтыг АНУ-ын алдарт стример, CS-ийн мэргэжлийн тоглогч асан fl0m шууд дамжуулалтынхаа үеэр өндрөөр үнэлж,
"Одоогийн байдлаар Senzu бараг ямар ч сервер дээрх хамгийн шилдэг тоглогч байж магадгүй."
хэмээн онцолсон байна.
BC.Game-ийн дараагийн өрсөлдөгч хараахан тодроогүй байгаа бөгөөд багийн дараагийн тоглолт наймдугаар сарын 9-ний ням гарагт 17:00 цагаас эхлэхээр товлогджээ.





