Өнөөдрийн зурхай
Ubfocus

Гашуунсухайт боомт руу чиглэсэн хүнд даацын авто замыг ашиглалтад орууллаа

Sarantsetseg
Author
October 17, 2026
1 min read
58 views
Гашуунсухайт боомт руу чиглэсэн хүнд даацын авто замыг ашиглалтад орууллаа

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240.3 километр авто замыг өнөөдөр ашиглалтад оруулж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус зам нь Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын чухал хэсэг юм. Зам ашиглалтад орсноор нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл сайжирч, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, зохион байгуулалтыг дээшлүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, холбогдох яам, байгууллагын удирдлагууд болон Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумдын Засаг дарга нар оролцжээ.

Энэ үеэр Гашуунсухайт боомтоор импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материал нэвтрүүлэх, тээвэр ложистикийн үйл ажиллагааг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Ийнхүү Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалт урагшилж, экспортын тээврийн дэд бүтцийг сайжруулах, тээвэрчдийн ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт ашиглалтад орлоо.

Related Stories

Гашуунсухайт боомт руу чиглэсэн хүнд даацын авто замыг ашиглалтад орууллаа | Ubfocus