Өнөөдрийн зурхай
Ubfocus

Украины дайн: Зеленский Европоос нэмэлт санхүүжилт хүсэв

Sarantsetseg
Author
October 17, 2026
1 min read
178 views
Украины дайн: Зеленский Европоос нэмэлт санхүүжилт хүсэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын холбооны удирдагчдаас 2027 онд Украиныг дэмжихэд зориулж нэмэлт 70 тэрбум еврогийн санхүүжилт хүсжээ.

Тэрбээр ОХУ-тай байгуулсан эрчим хүчний байгууламжид харилцан халдахгүй байх тохиролцоо болон Оросоос дизель түлш нийлүүлэхтэй холбоотой АНУ-ын шийдвэрийг шүүмжилж, Москва дайныг дуусгах бодит хүсэлгүй байна гэж мэдэгдсэн байна. Европын холбооны удирдагчид Украиныг үргэлжлүүлэн дэмжих байр сууриа илэрхийлсэн ч санхүүжилт, эрчим хүчний бодлогын асуудлаар санал зөрөлдөөн хэвээр байна

АНУ-ын бодлого өөрчлөгдөх эрсдэл нэмэгдэхийн хэрээр Европ Украинд үзүүлэх цэрэг, санхүүгийн дэмжлэгээ бие даан нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.

эх сурвалж: reuters

Related Stories

Украины дайн: Зеленский Европоос нэмэлт санхүүжилт хүсэв | Ubfocus