Өнөөдрийн зурхай
Ubfocus

Mzinho: BC.Game-д нэгдэх шийдвэрийг Senzu-гийн нэг зурвас эцэслэсэн

Sarantsetseg
Author
July 18, 2026
1 min read
492 views
Mzinho: BC.Game-д нэгдэх шийдвэрийг Senzu-гийн нэг зурвас эцэслэсэн

Монголын Counter-Strike 2-ын шилдэг тоглогчдын нэг Mzinho олон улсын BC.Game багт нэгдэх болсон шийдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй ярьжээ.

Түүний хэлснээр BC.Game-ийн тоглогч Senzu өмнө нь ч хамтрах санал тавьж байсан ч тухайн үед тэрээр татгалзаж, "энэ удаад биш, дараагийн удаа" хэмээн хариулж байжээ.

Харин дараа нь багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарах нөхцөл үүссэн нь түүний бодлыг өөрчилсөн байна.

"Senzu өмнө нь надаас асууж байсан. Би тухайн үед 'энэ удаад биш, дараагийн удаа' гэж хэлсэн. Дараа нь Cobrazera ирэх улиралд сэлгээ рүү шилжинэ гэдгийг сонссон. Тэгээд хэрэв бид дахин нэг шинэ тоглогч авбал бүх зүйлийг эхнээс нь шинээр эхлэх хэрэгтэй болно гэж бодсон."

Mzinho энэ үеэс эхлэн карьераа шинэ түвшинд гаргаж, олон улсын тавцанд өөрийгөө сорих цаг болсон гэж үзжээ.

"Тиймээс олон улсын багт тоглож, шинэ туршлага хуримтлуулбал ямар вэ гэж бодсон."

Түүний шийдвэрийг эцэслэсэн зүйл нь Senzu-гийн дахин илгээсэн зурвас байсан аж.

"Яг тэр үед Senzu над руу дахин бичээд, 'энэ улиралд чамаас асууж байгаа сүүлчийн удаа шүү' гэсэн. Ингээд л бүх зүйл яг таарч, би 'за' гэж хэлсэн."

Ингэснээр Mzinho Монголын шилдэг тоглогчдын нэгээс олон улсын байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, дэлхийн түвшний өрсөлдөөнд хүч сорих шинэ алхмаа хийсэн юм. BC.Game шинэ бүрэлдэхүүнээрээ ирэх улиралд олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

Related Stories