Өнөөдрийн зурхай
Ubfocus

Нийслэлийн цэцэрлэгийн I шатны цахим бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ

Sarantsetseg
Author
August 6, 2026
1 min read
108 views
Нийслэлийн цэцэрлэгийн I шатны цахим бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах I шатны цахим бүртгэл 2026 оны наймдугаар сарын 10-ны 09:00 цагаас эхэлж, наймдугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ E-Mongolia платформоор дамжуулан бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн өмнө мэдээллээ сайтар нягталж, шаардлагатай өөрчлөлтөө хугацаанд нь хийхийг албаныхан зөвлөж байна.

Бүртгэлтэй холбоотойгоор дараах асуудалд онцгой анхаарах шаардлагатай.

  • Эцэг, эх болон хүүхдийн оршин суугаа хаягийн бүртгэл, мэдээллийг урьдчилан нягталж, баталгаажуулах;

  • Хэрэв хүүхэд өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлэн явах" сонголтыг хийх;

  • Хаягийн шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай бол 2026 оны наймдугаар сарын 7-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулсан байх.

Нийслэлийн боловсролын байгууллагаас эцэг, эхчүүдийг бүртгэлийн хугацааг хүлээлгүй, E-Mongolia дахь хувийн мэдээлэл болон хүүхдийн бүртгэлээ урьдчилан шалгаж, бүртгэл эхлэхээс өмнө шаардлагатай засвар, өөрчлөлтөө хийж дуусгахыг зөвлөжээ.

Related Stories

Нийслэлийн цэцэрлэгийн I шатны цахим бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ | Ubfocus