Өнөөдрийн зурхай
Ubfocus

Нийслэлийн МАН Бага хурлаа арваннэгдүгээр сарын 7-нд хуралдуулна

Sarantsetseg
Author
October 17, 2026
1 min read
117 views
Нийслэлийн МАН Бага хурлаа арваннэгдүгээр сарын 7-нд хуралдуулна

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Бага хурлаа арваннэгдүгээр сарын 7-нд хуралдуулахаар товлолоо.

Тус хурлаар Нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Одоогоор Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр Канад улсад суралцаж байгаа талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор түүнийг Монголд авчрахыг “Шувуу” ажиллагааны хүрээнд шаардах байр суурийг зарим иргэн илэрхийлж байна.

Ийнхүү арваннэгдүгээр сарын 7-нд болох Нийслэлийн МАН-ын Бага хурлаар намын даргын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татаж байна.

Related Stories