Өнөөдрийн зурхай
Ubfocus

ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 7.6 ХУВИАР ӨСЖЭЭ

Sarantsetseg
Author
October 13, 2026
1 min read
300 views
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 7.6 ХУВИАР ӨСЖЭЭ

Орон сууцны үнийн индекс 2026 оны есдүгээр сард 1.47 болж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 3.7 хувь, хуучин орон сууцны үнэ 8.8 хувиар тус тус нэмэгджээ.

Харин өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.2 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ 2.0 хувиар өссөн байна.

Энэ оны есдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөгт хүрчээ.

Байршлаар нь авч үзвэл, Сүхбаатар дүүргийн Сүхбаатарын талбай, 220 мянгатын орчимд орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 7.99 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол орчимд нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.31 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байршилд тооцогдож байна.

Related Stories