Өнөөдрийн зурхай
Ubfocus

ТӨСВИЙН ТОДОТГОЛООР АХМАДЫН ТЭТГЭВЭР, ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР ТУСГАЖЭЭ

Sarantsetseg
Author
October 1, 2026
1 min read
563 views
ТӨСВИЙН ТОДОТГОЛООР АХМАДЫН ТЭТГЭВЭР, ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР ТУСГАЖЭЭ

УИХ-ын холбогдох Байнгын хороо өнөөдөр /2026.10.01/ Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тодотголд 435 мянган ахмад настанд ирэх сараас суурь тэтгэвэр олгох, мөн ахмад настнуудын ажилласан жил, төлсөн шимтгэл, авч буй тэтгэврийн хэмжээнээс хамаарч сар бүр 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ. Уг арга хэмжээнд 196.3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.

Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигдрүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувь, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг 35 хувь, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Үүнд нийт 170.1 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Иргэдийг үнийн өсөлтийн дарамтаас хамгаалах хүрээнд мах, улаанбуудай, хүнсний ногооны стратегийн нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг, эрчим хүчний тарифын алдагдлыг нөхөхөд 107.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Харин төрийн байгууллагуудын шатахуун, томилолт, сургалт, тавилга, зөвлөх үйлчилгээ болон арга хэмжээний зардлыг танаж, нийт 1.44 их наяд төгрөгийн хэмнэлт хийхээр тооцжээ. УИХ-ын Байнгын хорооны мэдээллээр төсвийн тодотголтой холбоотой гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон байна.

Related Stories

ТӨСВИЙН ТОДОТГОЛООР АХМАДЫН ТЭТГЭВЭР, ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХЭЭР ТУСГАЖЭЭ | Ubfocus