Өнөөдрийн зурхай
Ubfocus

ҮХРИЙН ЦУЛ МАХ 84, ХОНИНЫ ЯСТАЙ МАХ 50 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Sarantsetseg
Author
October 3, 2026
1 min read
213 views
ҮХРИЙН ЦУЛ МАХ 84, ХОНИНЫ ЯСТАЙ МАХ 50 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Үндэсний статистикийн хорооны 2026 оны есдүгээр сарын 28-ны байдлаарх гол нэрийн барааны үнийн мэдээллээр зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан байна. ҮСХ долоо хоног тутам гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийг тооцон мэдээлдэг.

Тухайлбал, хонины ястай махны үнэ есдүгээр сарын 21-нд нэг килограмм нь 25,973 төгрөг байсан бол есдүгээр сарын 28-нд 25,923 төгрөг болж, 50 төгрөгөөр хямдарчээ.

Харин үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногт 34,821 төгрөг байсан бол есдүгээр сарын 28-нд 34,737 төгрөг болж, 84 төгрөгөөр буурсан байна.

Мөн долоо хоногийн хугацаанд төмсний үнэ 21 төгрөгөөр, сонгинын үнэ өөрчлөгдөөгүй байхад луувангийн үнэ мөн тогтвортой байжээ.

Гэсэн хэдий ч жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад махны үнэ нэлээд өндөр хэвээр байна. Тухайлбал, хонины ястай махны үнэ жилийн өмнөхөөс 56 хувиар, үхрийн цул махны үнэ 44.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин шатахууны хувьд АИ-92 бензин литр нь 3,040 төгрөг, дизель түлш 4,775 төгрөг байгаа бөгөөд жилийн өмнөхөөс тус бүр 17.4 болон 62.4 хувиар өссөн байна.

Related Stories